А. Осипов. «Из времени в вечность: посмертная жизнь» на монгольском языке





Скачать 309.02 Kb.
НазваниеА. Осипов. «Из времени в вечность: посмертная жизнь» на монгольском языке
страница1/3
Дата публикации24.10.2014
Размер309.02 Kb.
ТипДокументы
100-bal.ru > Биология > Документы
  1   2   3
А. Осипов. «Из времени в вечность: посмертная жизнь» на монгольском языке.

Бурхан

Тухайн цаг үеийнхээ түүхийн шинжлэх ухаанд шашин шүтдэггүй ямар нэгэн ард түмэн, жижиг омгийг хайж олох бүх л оролдлого амжилт олдоггүй нь гайхширмаар баримт билээ. Зарим нь үүнийг балар эртний цагт байгалийн хуулийг мэддэггүй, ялангуяа айдасд хүргэдэг эсвэл гоо үзэсгэлэн, сүр хүчээрээ гайхашрал төрүүлдэг байгалийн олон үзэгдлүүдийг бодитоор тайлбарлах боломж байгаагүйтэй холбоотой хэмээдэг бөгөөд үүнээс үүдэн өөр ертөнц, сүнс, бурхад, Бурхан байдаг тухай хоосон санаа гарч ирдэг байсан хэмээн тайлбарладаг. Гэвч удаан хүлээсэн шинжлэх ухааны ноёрхол, шинжлэх ухаан техникийн дэлхийг донсолгосон дэвшлийн цаг үе ирсэн ба ... өөрчлөгдсөн зүйл бага байсаар л. Хүмүүсийн ихэнх нь ямар нэг Дээд зүйл, Бурханлиг зүйл, Бурхан байдагт итгэдгийг судалгаа тодорхойлсоор байна. Эрдэмтэд, гүн ухаанчид, улс төрчид, урлагийн бүх л төрлийн ихэнх зүтгэлтнүүд Түүний байдагт, Түүний хүн бүрийн амьдралд оролцдогт итгэдэг тухайгаа бүрэн хариуцлагатайгаар зарладаг. Бодох зүйл байна аа.

Би юуны тулд амьдардаг юм бэ?

Зөн билэгт сэтгэл минь,

Зовиур дүүрэн зүрх минь

Хоёр амьдралын оршихуй дээр мэт

Хэрхэн цохилно вэ, чи!

Үүнийг Пушкин ямар их гунигтайгаар асуусан байна вэ:

Дэмий авъяас, санамсаргүй авъяас,

Амьдрал чи надад юунд заяагднам бэ?

Эсвэл далд хувь заяагаар

Чи юунд цаазлан шүүгдэнэ вэ?

Тэрсэлсэн хүчээрээ намайг

Тэр хоосноос даллаж,

Сэтгэлийг минь шуналаар дүүргэж,

Ухааныг минь эндүүрлээр түгшээв үү?

Өмнө минь зорилго үгүй:

Зүрх минь хоосон, ухаан минь сохор

Гунигт амьдралын шуугиан намайг

Гаслангаар шаналгана.

Ийм л байдлыг өнөөдөр маш олон хүн амьдралдаа амсахгүй байгаа гэж үү! Хэрвээ яг тийм авъяастай байсансан бол бараг л тэр үгүүдээр нь өөрийнхөө байдлыг, хүний оршин тогтохуйн энэхүү хачин зүйлийг, бидний хувьд нууцлаг түүний тааврыг илэрхийлж чадах байсан биз ээ.

Москвагийн хамба лам, амьд ахуйдаа мэргэн хэмээгдсэн, одоо Сүмээр гэгээнтэнд залагдсан Филарет / Дроздов, +1867/ Пушкинд гүн гүнзгий, мөн л уран яруу, төгс хариулт өгчээ:

Дэмий бус, санамсаргүй бус

Амьдрал Бурханаас надад заяагдсан

Түүгээр үнэнээр дүүрэн

Гунигаар нууцхан дүүрсэн

Өөрөө би өөрийнхөө хүслээр

Харанхуй зовлонгоос мууг даллаж

Өөрөө ч сэтгэлээ шуналаар дүүргэж,

Ухаанаа эндүүрлээр түгшээжээ.

Мартагдсан минь санагдаач,

Мананг нэвтэлж бодлыг минь гэрэлтүүлээч

Зүрх минь Таниар ариусч,

Ухаан минь саруулжина.

Алдарт хамба ламын түүнд санамсаргүйгээр хандсан дуу хоолой сэтгэл санаагаа хайж байсан найрагчийг гүнээр догдлуулжээ. Пушкин хамба ламд хоёргүй сэтгэлийн талархал, уярал уянгалсан захидал бичжээ:

Санамсаргүй нулимсаа юүлэхэд

Миний ухаан бодлын шарханд

Таны анхилам үгийн

Ариун тос баярламаар байлаа...

Манай оросын агуу их суут ухаантан маань хамгийн чухал асуултын хариултыг олсон юм. Өршөөлгүй үхлээр салдаг энэ амьдралын утга учиргүй байдал, цөхрөлийг тэр бүх л сэтгэл зүрхээрээ ойлгож, мэдэрсэн. Гэхдээ тэр өөр зүйл ч мэдэрсэн. Хүнийг үхлийн мухар биш, харин Бурхан-хайраар дүүргэгдсэн амьдралын төгсгөлгүй ирээдүй хүлээж байдгийг ухамсарлахын баяр баясгаланг тэр бас мэдэрсэн. Бидний мэдэж байгаагаар тэрээр Бурханы нэрийг шивнэн нөгөө ертөнцөд одсон билээ.

Пушкин юунаас холдон одсон бэ?

Ертөнцөд буй бүх зүйл: биеийн тачаал,

мэлмийн тачаал ба бардамнал,

Эцгээс бус, харин энэ ертөнцөөс билээ.

1Иохан.2,16

Пушкиний эрин үе олон талаар орчин үеийг санагдуулдаг байлаа. Чөлөөт сэтгэлгээ гэгчээр бүх л дээдсийн нийгэм өвчилсөн байлаа /үнэндээ ард түмэн арай биш л дээ/. Энэ нь ямар гээч үзэгдэл вэ, тэр хаанаас Орос оронд орж ирсэн бэ?

Саяхан, XVIII-р зууны 2-р хагасаас Францад шашныг огцом эсэргүүцэж, Бурхан байдгийг илэрхий үгүйсгэж, оюун ухаан хэмээгдэх материализмыг хүлээн зөвшөөрөхийг огцом ухуулж эхэлсэн. Эдгээр үзэл санааг сурталчлагчид нь “гэгээрүүлэгчид” гэгчид байсан. Тэд байгаль судлаач эрдэмтэд биш байсан боловч шинжлэх ухаан нь шашныг няцааж, Бурхан үгүйг баталдгийг тогтоох явдал тэдний эсргүүцлийн гол үзэл санаа нь байв. Ингэхдээ тэд өөрсдийхөө зүгээр л утга учиргүй үзэл санааг шинжлэх ухаанаар магадлагдсан баримт хэмээхдээ ичдэггүй байв. Эхний үеийн христосын шашны олон арван зохиогчдоор барахгүй, Плиний Младший, Светоний, Тацит, Иосиф Флавий зэрэг ромын болоод тэр үеийн бусад нэрт түүхчдийн мэдээлсэн Иисүс Христосыг Өөрийг нь эдгээр хийсвэр сэтгэгчид домог хэмээн зарласан. Иймэрхүү баталгааг ухуулах нь санамсаргүйгээр мэдээллийн ба санхүүгийн дэмжлэг олсон байдал нь анхаарал татаж байгаа юм. Шашингүй үзлийн үзэл санаа Францад, дараа нь Европын бусад оронд хурдтай тархах болсон ба цуст хувьсгал болох нь олонтаа байв. Энэхүү үзэл санаа Орос орныг ч тойроогүй. Хатан хаан хоёрдугаар Екатерина өөрөө Вольтерийг өөрийнхөө багш хэмээн нэрлэдэг. Мэдээж дээдсийн нийгэм ч өөрөөр байж чадаагүй билээ. Идэр залуу насандаа уг үзэл санааг Пушкин ч хуваалцаж байсан.

Шашингүй үзлийн аян Орост шашингүйн үзэл бүхэл бүтэн 70 жилийн туршид “цорын ганц шинжлэх ухааны ертөнцийг үзэх үзэл” болсон 1917 оны хувьсгалын дараа оргилдоо хүрсэн.

Харин шашингүйн үзэл гэж юу вэ, тэр юун дээр тулгуурладаг вэ?

Яагаад Бурхан үгүй вэ?

Дуулал. 52, 2

Бурхан байдаггүйд итгэх итгэлийг батлахад голдуу хүргэдэг зүйл нь энгийн учир шалтгааны талаас авч үзэхэд гэнэн юм. Тэдгээрийн үндсэн хэсэг нь ийм ажгуу:

1.Бурханыг хэн ч хараагүй.

2.Библид зөрчил их байдаг.

3.Бурхан байдаггүйг шинжлэх ухаан баталсан.

4.Дайн, өвчин, зовлон Бурхан байдагтай нийцэхгүй.

Тэдгээрийг авч үзэцгээе.

1.Бурханыг хэн ч хараагүй. “Та өөрийнхөө ухааныг харсан уу”? хэмээн лекц уншиж буй багш Троице-Сергиевын Лаврын? сүмд ирэгч Бурхан байдаггүйд итгэгч нэгэнд хариулжээ. –“Ү-гүй-ээ”. –“Мэдээж Танд тэр...”. Цугласан олон эвтэй инээлдэхэд ичсэн үл итгэгч ухран оджээ.

Хүмүүсийн хэн нь ч хараагүйгээр барахгүй харж ч болохгүй олон юмс, үзэгдэл байдагт бид итгэдэг. Субатомын ертөнцийн бодит байдал, ойлгомжгүй эцэс төгсгөлгүй гариг эрхэс, хар нүх гэх мэтэд итгэдэг. Жишээ нь, шинжлэх ухааны ярьдаг тэр зүйлүүдийн заримыг зөвхөн тодорхой нөхцөлд өөрсдөө харж болдог. Ингэж Сүнс болох Бурханыг нүдээрээ бус, харин Христосын: “Зүрхэн дотроо цэвэр ариун байгч хүмүүс ерөөлтэй еэ. Учир нь тэд Бурханыг харах болно” /Матай. 5,8/ хэмээн хэлсэнчлэн харааны өөр эрхтэнээр харж болно. Бурханыг ингэж харсан баримт хязгааргүй олон.

2.Сайн мэдээнд зөрчил байдаг.

Зөрчилдөөн байх нь Библид агуулагдсан сургаалийн Бурханлигийг үгүйсгэхэд ач холбогдол бүхий байж болохоос Бурхан байдгийг үгүйсгэхэд яагаад ч ач холбогдолтой байж болохгүй. Бурханд христосын шашинтнуудаас гадна бусад шашинтнууд ч итгэдэг. Ингэхдээ Гэгээн Бичээст Сүм: христосын шашны хамгийн гол зүйл болдог итгэлийн ба хүний амьдралын оюун санаа, ёс суртахууны үндсийн тухай Бурханы илчлэлийг болон, энэ Илчлэл ба түүнтэй уялдаатай болсон тэр үйл явдлуудын түүхийг хүн дүрслэн бичсэн хоёр талыг авч үздэгийг анзаарах хэрэгтэй. Илчлэлийн тухайд яривал, энэ нь ямар нэг зөрчил хайх ямар ч утгагүй, тэдгээрийг зөвхөн хүлээн зөвшөөрөх эсвэл үгүйсгэж болох тийм гүн, нууцлаг үнэнийг өөртөө агуулдаг. Зарим үл нийцэх зүйлүүд ба ялгаанууд нь Сайн мэдээний явдлуудын түүхийн тодорхой зүйлийг дүрслэхэд шальдаггүйгээр барахгүй, шашны гол зүйлийг хөнддөггүй / жишээ нь, нэг, эсвэл хоёр чөтгөр шүгэлсэн хүн нэгэн удаа Христостой тааралджээ- Марк. 5,1 ба Матай.8, 28 . Эсвэл азарган тахиа шавь Петрийг татгалзах үеэр хэдэн удаа дуугарсан бэ?- Матай. 26, 27 ба Марк. 14, 72 гэх мэт/. Гэхдээ тэд хангалттай бодит бөгөөд дүрсэлж буй үйл явдлуудынхаа ба зохиогчдын шударга үнэнчийн бодитыг л зөвхөн гэрчилдэг.

3.Шинжлэх ухаан, шашин хоёр бие биенээ үгүйсгэдэггүй гэж үү?

Үгүй. Учир нь:

Нэгдүгээрт. Шинжлэх ухаан, шашин хоёрын харьцааны талаар ярихад шинжлэх ухааныг хүний мэдлэгийн бүх хүрээ бус, байгалийн шинжлэх ухаан /физик, биолог, одон орон судлал, гэх мэт/ гэж ойлгодог. Шашны мэдлэгийн салбар бол туйлын өөр: оюун санааны ертөнц ба түүний хуулиуд юм. Иймээс шинжлэх ухаан, шашин хоёр километр ба килограмм, геодези ба геополитик адил харьцуулшгүй юм. Эдгээрийн аль аль нь хүний амьдралын ба ертөнцийн өөр өөрийн гэсэн талыг л авч үздэг. Эдгээр хүрээ нь холбогдож, шүргэлцэж болох боловч нэг нь нөгөөгөө хэрхэвч ч нацааж болохгүй. “Гуталчин нарийн боов хийж, нарийн боовчин гутал оёх” зовлон бий.

Шашны ертөнцийг үзэх үзэлд Од эрхэс ямар “тоосгоор” баригдсан, Дэлхий нарыг тойрч эргэдэг үү, эсвэл Бурхан амьдралын бүх хэлбэрийг төгс хэлбэрээр бүтээж үү, эсвэл доод хэлбэрээс дээд хэлбэртээ аажмаар шилжих явцад бүтээж үү гэдэг нь чухал биш. Эдгээр болон эдгээртэй адил бүх асуултууд шашны бус, шинжлэх ухааны хэсэг. Энэ талаар францын нэрт эрдэмтэн, христосын шашинт Пастер /+1895/: “Энд шашин ч, шинжлэх ухаан ч, шашингүйн үзэл ч, материализм ч, оюун санааны тухай сургаал ч алга. Энэ бол баримтын, зөвхөн баримтын асуудал” хэмээн сайтар хэлсэн.

Шинэ эрин үе ирэх хүртэл чухамхүү гэлэн лам, шашны санваартнууд л багш байж, тэд шинжлэх ухааныг хөгжүүлж байсан гэдэг баримт маш тод томруун юм. / Иймээс л католик шашинт дундад зуунд шашин шинжлэх ухаантай бус харин хуучны шинжлэх ухааны төсөөллүүд ба төлөөлөгчид хуурмаг сүмийн нэр төрийг ашиглан шинэтэйгээ тэмцдэг байжээ./ Ингээд манай үеийг хүртэл сүмийн лам нарын багагүй хэсэг шинжлэх ухааны нэрт зүтгэлтнүүдийн эгнээнд орсон байсан. Энэ бүгд шашны шинжлэх ухаантай тэмцдэг хэмээх үзэл санааны зохиомлыг тод гэрчилж байна.

Хоёрдугаарт. Шашинд итгэдэг эрдэмтдийн тоо асар их байгаа нь шинжлэх ухаан христосын шашны ертөнцийг үзэх үзэлтэй ямар ч зөрчилдөөн байхгүй тухай бүхнээс илүү өгүүлж байна. Энэхүү баримт шашингүйн үзлийн төлөөлөгчдийг үргэлж л туйлаас цухалдуулж ирсэн. Нэг удаа зөвлөлтийн “шинжлэх ухааны” шашингүйн үзлийн тэргүүлэгч мэргэжилтэн, шашны эсрэг “шинжлэх ухааны” идэвхтэй тэмцэгчдийн нэг Шахнович мэтгэлцээний тоосонд үг алдаж: “Хөрөнгөтний олон эрдэмтэд шинжлэх ухаан, шашин хоёрын “холбооны” тухай ярьж байна. М.Борн, М.Планк, В.Гейзенгберг, К.Ф. фон-Вейцзекер, П.Иордан болон бусад нэрт физикчид шинжлэх ухаан шашинд харшилдаггүй мэтээр нэг бус удаа зарлаж байсан” гэжээ. Гэвч Шахнович шинжлэх ухааны хамгийн агуу ололтуудыг Бурханд Христосын нэрээр итгэх хамгийн үнэн итгэлтэй холбосон шашинд итгэгч эрдэмтдийн төгсгөлгүй жагсаалтыг дөнгөж эхэлсэн юм.

Шинжлэх ухааны шашинтай хийх энэхүү “тэмцлийн” талаар М. Ломоносов: “ Бүтээгч маань хүн төрөлхтөнд хоёр ном өгсөн. Эхнийх нь үзэгдэх ертөнц... Хоёрдахь ном нь Гэгээн Бичээс... Хоёулаа бидэнд зөвхөн Бурханы оршихуйг бус бас бидэнд хэлээгүй Түүний сайн үйлүүдийг гэрчилдэг.Тэдний хооронд хэрүүл, яс хаях нь нүгэл юм”. Шинжлэх ухаан, шашин хоёрыг “салгаж болохгүй... нэрэлхүү зангаасаа өөрийнхөө мэргэнийг харуулах гэсэн нэгэн тэдэнд дайсан болно гэж үү” хэмээн маш сайхан хэлсэн.

Гуравдугаарт. Зарим эрдэмтдийн Бурхан байдаггүйд, нөгөө эрдэмтдийн Бурхан байдагт итгэдэг нь шинжлэх ухааны мэдлэг энэ үзлийг шийдэхгүй гэдгийг ижилхэн өгүүлж байна.

Дөрөвдүгээрт. Дээр хэлсэнчлэн танин мэдэх ертөнцийн эцэс төгсгөлгүй ба түүний талаарх хүний мэдлэг мөнхийн хязгаарлагдмал байдаг нь шинжлэх ухааны үүднээс Бурхан байдгийг үгүйсгэх зарчмын хувьд боломжгүйг бидэнд өгүүлж байна. Иймээс үүнийг шинжлэх ухааны нэрээр хийхийг оролдогч шашингүйн үзэл шинжлэх ухаантай шууд зөрчилдөөнд ордог.

4.Зовлон ба Бурхан. Бурханы-Хайр байдгийн эсрэг оновчтой гэхээсээ илүү өргөн тархсан, сэтгэл хөдлөлөөр дүгнэх нь хүн төрөлхтөний ертөнцөд өвчин, дайн, шударга бус байдал, үйлийн үргүй зовлон гэх мэт байгаа явдал юм.

Үүнд христосын шашин хэрхэн хариулдаг вэ? Хүний бүх гай зовлонгийн үндсэн шалтгаан нь биеийхтэй адил тийм бодит оюун санааны ба ёс суртахууны хуулиудыг хүн зөрчих явдал. Азгүй явдал бол Бурханы шийтгэл бус, ухамсарт зөрчилддөг, шашинд нүгэл хэмээн нэрлэдэг тэр хүсэл, санаа, мэдрэхүй, зорилго, ёс суртахуунгүй ба гэмт хэргийн бодит сөрөг үр дагавар. Үүгээр хүн өөрийгөө шархлуулж, оюун санаа, бие мах бодио хордуулж, амьдралаа үрдэг, учир нь өөрөө өөртөө буй нүгэл хүнд шийтгэл авчирдаг.

Энэ тухай гэгээн Антоний /IV зуун/ энгийнээр бөгөөд тод томруунаар: “Бурхан буянтай, зөвхөн сайныг бүтээдэг, хэнд ч хор хүргэдэггүй,... харин бид сайн байхдаа Түүнтэй адилаараа Бурхантай холбогддог, харин муу байхдаа Бурханаас Түүнтэй адил бусаараа салдаг. Сайн амьдрахдаа бид Бурханых байдаг, харин муу болохоороо Түүнээс холддог, энэ бол Бурхан бидэнд уурласан хэрэг биш харин бидний нүгэл Бурханыг бидэнд гэрэлтүүлдэггүй, зовоогч ад чөтгөртэй холбож байгаа хэрэг хэмээжээ.

Хүүхдийн зовлон болон гэмгүйгээр зовохын учир арай өөр. Зовж буй хүүхдүүд ба номлогчдыг бүхнээс илүү галд цэвэрлэгдэж буй алттай зүйрлэдэг. Гэхдээ тэдний зовлон голдуу өөрийнхөө бус ойр дотны хүмүүсийнхээ нүглээр бий болсон байдаг ч тодорхой золиосны шинж чанартай байдаг. Жишээ нь олон хүн хүүхдүүдийнхээ зовсны ачаар энэ амьдралын утга учрын тухай бодож, Бурханд итгэдэг болж, мөнхийн байх тухай санасан.

Гэмгүй зовлонгийн утга учир нь үхэлтэй хамт амьдрал дуусдаггүй, зөвхөн хүнд бэлтгэгдсэн мөнхийн амьдралын чухал бэлтгэл үе дуусдаг гэдэгт итгэхэд л ойлгогдох болно. Бурхан хайр болохоор аливаа завлон, тэгэх тусмаа гэмгүй зовлон агуу их учир утгатай. Ямар учир утгатай вэ? Элч Павел: “Учир нь энэхүү өнөө үеийн зовлонгууд нь бидэнд илчлэгдэх тэрхүү алдартай зүйрлүүлшгүй гэж би боддог. /Ром. 8, 18/. Учир нь цаг зуурын ялихгүй зовлон нь бидэнд мөнх алдрыг үлэмж арвинаар бий болгож байна. Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол түр зуурынх, харин үл үзэгдэх юмс бол мөнх билээ” /Коринт. 4, 17-18/ хэмээн хариулсан. Хэрэв хүн Бурхан ба мөнх амьдралд итгэдэггүй бол энэ бүх гэм зэмгүй, заримдаа хатуу, хүний мөсгүй зовлон ямар утга учиртай вэ? Байгалийн сохор хүчний шоглоом, санамсаргүй явдал, тодорхой байдлаас шалтгаалах, гэмгүй буруу хүлээгээгүй хүний хэрцгий авир? Эдгээр гэм буруугүй хүмүүсийн зовлонгийн утга учир юунд байна вэ? гэсэн асуултууд гардаг. Хэрэв Бурхан ба мөнхийн амьдрал үгүй бол ямар ч утга учиргүй гэсэн ганцхан хариулт л байна.

Итгэл хаана илүү байна вэ?

Хэрэв тэд Мосе болон Эш үзүүлэгчдийг

сонсохгүй юм бол үхэгсдээс хэн нэг нь амилсан ч

тэд үнэмшихгүй биз дээ. /Лук. 16, 31/

Шашны гол онцлог нь итгэл хэмээн үздэг. Иймээс шашныг өөрийг нь итгэл хэмээн нэрлэх нь олонтаа. Гэхдээ “шинжлэх ухааны шашингүйн үзэлтэй” дөнгөж танилцангуутаа оюун ухаан хэрэггүйгээр жинхэнэ итгэлийг харж болно.

Шинжлэх ухаан дахь үнэн онол нь үнэнийг баталдаг баримт бүхий, баталгаагаа шалгах боломж олгодог тэр онол байдаг. Энэ байр сууринаас шашингүйн үзэл ба шашныг авч үзэцгээе.

Шашингүйн үзэл юуг санал болгодог вэ?

Эхлээд хамгийн энгийн жишээ гаргая. Бие биенээ танихгүй хэдэн хүн өөр өөр цагт ойд баавгай харжээ. Тэдэнд итгэж болох уу? Энд үгсэх явдал байж болохгүй тул итгэж болно. Харин үүнийг үгүйсгэхийн тул тэр ойг сайтар бөгөөд нэг бус удаа самнаж, асар их ажил өрнүүлэх хэрэгтэй болох ба тэглээ ч эргэлзэх хэрэг гарна: зэрлэг амьтан нуугдчихсан байвал яахав?

Үүнтэй адил зүйлийг Бурхан оршдог асуудлаар хэлж болно.

Нэг талаас, Бурхан оршдог талаар олон хүмүүсийн оюун санааны хувийн туршлага, түүнчлэн шинжлэх ухааны ямар ч тайлбаргүй, маргашгүй бодит хязгааргүй олон үйл явдал, гайхамшгууд гэрчилж байна /гэгээн Николай, Ксения Петербургская, Иохан Кронштадтский нарын нэрийг тэдний донсолгосон үйлсийн Бурханлиг эх булагт эргэлзээгүй байхын тулд дурдахад хангалттай/. Энэ талаар 20-р зууны оросын нэрт гүн ухаанч С.Н Булгаков: “Хэрвээ итгэлтэй хүмүүс эцсийн үнэн бодитоороо үзэж, мэдсэн хэмээн өөрийнхөө тухай ярьж эхэлвэл үл итгэх оюун санааны үзлийн дов нүднээс далд булагдаж, далдлагдсан уул бий болох байсан”. “ Шашны туршлага нь гоо сайхныг ухаанаар танин мэдэж болохгүйтэй /гоо сайхны тухай зөвхөн бодож л болно/ адил шинжлэх ухааных ч, гүн ухааных ч, ёс суртахууных ч, ёс зүйн ч биш, шашны төлөөх зовнилын дүрэлзэж буй галын талаарх бүдэг төсөөлөл ухаан бодлоор дамжин хүрдэг... Гэгээнтнүүд, зүтгэлтнүүд, зөнчид, шашныг үндэслэгчдийн амьдрал ба шашны амьд дурсгалууд: бичиг үсэг, тахин шүтэх, ёс заншил...- эдгээр нь хүн бүрийн хувийн туршлагын зэрэгцээ шашны тухай хийсвэр гүн ухаанчлалаас илүү шашны салбарт танин мэдэхүйд хөтөлдөг зүйлүүд билээ”. Цаашилвал: “Шашны төлөөх үндсэн зовнил, Бурхантай уулзах нь аливаа тов тодорхой зүйлийг ардаа хол орхидог тийм ялагч хүчтэй, тийм цогтой үнэмшилтэй /тэр тусмаа дээд цэгүүд дээрээ/ байдаг. Түүнийг мартаж эсвэл гээж болно, харин няцааж болохгүй. Хэрэв хүн төрөлхтөн амьд шашны туршлага дээр тулгуурладгийг хүлээн зөвшөөрч, бүх ард түмэн өөрсдийн бурханлигийг харж, мэдэж, тэдний талаар ганцхан номлолоос ч биш мэддэг байсныг хүлээн авахгүй бол хүн төрөлхтөний бүх л түүх шашныг өөрөө ухамсарлах талдаа ямар нэгэн туйлаас тааварлашгүй оньсого, утгагүй зүйл болон хувирдаг” хэмээн ямар тод бичсэн бэ.

Нөгөө талаас өнгөрсөн, одоо, ирээдүйн шинжлэх ухааны бүх мэдлэг ахуйг бүхэлд нь хамарч чадахгүй буюу ОШУА-ийн академич Г. Нааны бичсэнээр: “соёл иргэншлийн хөгжлийн аль ч төвшинд бидний мэдлэг зөвхөн таниж мэдэгдээгүй, судлагдаж шинжлэгдээгүй хязгааргүй далайн эцсийн арал шиг л байх болно гэдэг нь ойлгомжгүй гэж үү”. Бурхан байдаггүй байлаа ч гэсэн, шинжлэх ухаан үүнийг зарчмын хувьд хэзээ ч баталж чадахгүй байх байсан. Шинжлэх ухаан: “Би мэдэхгүй” гэж хэлж болох юм.Бүх л цаг үеийн олон эрдэмтэд манай үеийг хүртэл Бурханд итгэж байсан ба итгэсээр ч байдаг болохоор энэ бол мэдээж зүйл. Ийм учир Бурхан байдаггүйг баталдаг шашингүйн үзэл шинжлэх ухааны хамгийн энгийн учир шалтгаантай зөрчилддөг, шинжлэх ухааны эсрэг үзэл баримтлал болж байна.

Нөгөө өнцгөөс нь харъя. Хэрэв шашин хүнийг Бурханд итгэх үндэслэлээ өөрөө шалгаж, итгэх амьдралынхаа замыг өөрөө туулж, Бурхан байдагт өөрөө биеэрээ итгэхийг уриалан дууддаг бол шашингүйн үзэл хүнд Бурхан байдаггүйд итгэж чадахын тулд юу ч санал болгодоггүй. Шашингүйн үзэлд: “Бурхан байдаггүйд итгэхийн тулд хүн юу хийх ёстой вэ”? хэмээх хамгийн чухал асуултын хариулт байдаггүй. Иймээс тэр Бурхан байдаггүй, сүнс байдаггүй, мөнхийн хүний амьдрал байдаггүй, энэ материаллаг ертөнцөөс өөр юу ч байдаггүй, ийм учир хүн бүрийг, бүх хүн төрөлхтөнийг эцсийн сүйрэл, мөнхийн үхэл хүлээж байдаг гэдэгт зүгээр л сохроор итгэхийг уриалдаг. “Чамайг үүрдийн үхэл хүлээж байгаад хүн чи итгэ. Хэн ч, юу ч түүнээс аврахгүй”! Шашингүйн үзлийн энэ “үнэн” орчин үеийн шинжлэх ухааны дүгнэлтээс болж улам бүр эмгэнэлт шинж чанартай болж байна. Жишээ нь, ОШУА-ийн академич Н.Моисеев: “Биологийн төрлийн хувьд хүн төрөлхтөн үхдэг, энэ утгаараа хүн төрөлхтөний түүхийн төгсгөл нэг удаа ирнэ. Гэхдээ ямар нэг туйлын тодорхойгүй ирээдүйд биш, XXI зууны дундуур ч байж болно” хэмээн бичсэн. Тиймээс тэр: “Бүхнийг хамарсан гамшиг хүн юу ч хийж чадахгүйд хүртэл тийм эрчимтэйгээр нижигнэж болно. Техникт найдах нь туйлаас найдваргүй, шинэ технологи биднийг аврахгүй... Шинэ хууль, номлол зайлшгүй шаардлагатай” хэмээн урьдчилан сануулсан.
  1   2   3

Добавить документ в свой блог или на сайт

Похожие:

А. Осипов. «Из времени в вечность: посмертная жизнь» на монгольском языке iconА. И. Осипов
Средневековье, противостояние рационализму Нового времени. Духовное состояние современного мира: массовое неверие, неведение и лжеверие....
А. Осипов. «Из времени в вечность: посмертная жизнь» на монгольском языке iconПрограмма по формированию навыков безопасного поведения на дорогах...
Знать основные функции языка в обществе, о русском языке как национальном языке русского народа, государственном языке РФ и языке...
А. Осипов. «Из времени в вечность: посмертная жизнь» на монгольском языке icon«я вечность для тебя творю» Светлана Лебедева
Книга продиктована и написана по телепатическому каналу связи с вкр (Высший Космический Разум)
А. Осипов. «Из времени в вечность: посмертная жизнь» на монгольском языке iconКол-во
Сформировать у учащихся представления о времени, отображённом в произведении, времени создания этого художественного текста и времени,...
А. Осипов. «Из времени в вечность: посмертная жизнь» на монгольском языке iconРефератов и презентаций Жизнь и творчество русских писателей
А. С. Пушкин «Повести Белкина» Жизнь и творчество М. Ю. Лермонтова Жизнь и творчество И. А. Крылова Басни И. А. Крылова Басни Жана...
А. Осипов. «Из времени в вечность: посмертная жизнь» на монгольском языке iconУрок русского языка 3 класс «Изменение глаголов прошедшего времени по родам»
Я верю, что жизнь едина и мир един. Все пробле- мы среды обитания тесно переплетены. Демографи
А. Осипов. «Из времени в вечность: посмертная жизнь» на монгольском языке iconЭлектродинамическом языке обозначение и формулы понятие на языке математики

А. Осипов. «Из времени в вечность: посмертная жизнь» на монгольском языке iconКоммуникативная компетентность личности в современном образовании
Председатель – Осипов Владимир Николаевич, ст преподаватель кафедры культурологии и филологического образования ипк и про удмуртской...
А. Осипов. «Из времени в вечность: посмертная жизнь» на монгольском языке iconПервое информационное письмо Окружающая среда и устойчивое развитие...
В целом работа по программе в 2012 г направлена на создание технологической интеграционной платформы (телекоммуникационного кластера)...
А. Осипов. «Из времени в вечность: посмертная жизнь» на монгольском языке iconПубличный доклад
Именно в школе закладывается тот культурный базис, который человек потом пронесёт через всю жизнь. Главное, чтобы образовательный...
А. Осипов. «Из времени в вечность: посмертная жизнь» на монгольском языке icon«Готов ли я пожертвовать всем ради воплощения в жизнь своей мечты»
Николай, отец Глеба. После второго инсульта его парализовало. Большую часть времени проводит на кухне в инвалидном кресле
А. Осипов. «Из времени в вечность: посмертная жизнь» на монгольском языке iconНаправления форума
Мы проводим большую часть своего времени в закрытых помещениях, где вдыхаем вредные для организма вещества, содержащиеся в воздухе,...
А. Осипов. «Из времени в вечность: посмертная жизнь» на монгольском языке iconВсе что нам нужно это любовь
Переезжая с родителями в новый город, я и представить не могла, как в скором времени изменится моя спокойная жизнь и какие сюрпризы...
А. Осипов. «Из времени в вечность: посмертная жизнь» на монгольском языке iconТема сегодняшнего урока «Устаревшие слова и неологизмы». Запишите
В нем (в русском языке) все тоны и оттенки, все переходы звуков от самых твердых до самых нежных и мягких; он беспределен и может,...
А. Осипов. «Из времени в вечность: посмертная жизнь» на монгольском языке iconРичард Бах. Мост через вечность
Россия, 197046, Санкт-Петербург, ул. Малая Посадская, 30; Тел.: (812) 232 59 15; Факс: (812) 232 33 76; e-mail
А. Осипов. «Из времени в вечность: посмертная жизнь» на монгольском языке iconМакГрат А. Является ли «научное богословие» интеллектуальным нонсенсом?...
Политическая жизнь и властные отношения. Роль и место политики в жизни современных обществ. Социальные функции политики


Школьные материалы


При копировании материала укажите ссылку © 2013
контакты
100-bal.ru
Поиск